НЭГ. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах

  1. Энэхүү “Нууцлалын бодлого” нь “Монгол улсын хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д үндэслэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

  2. “Цахиур ХХК” (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”) -ийг “Tsakhiur sales” апп-д бүртгүүлж ашиглах үед хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

  3. Хэрэглэгч “Tsakhiur sales” апп-д бүртгүүлэхээс өмнө энэхүү нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй.

  4. Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг идэвхжүүлснээр “Tsakhiur sales” апп-ыг ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

  5. Хэрэв та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд “Би татгалзаж байна” гэсэн товчыг идэвхжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд мэдээлэл хариуцагч нь таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй тул “Tsakhiur sales” апп-ыг зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

  6. Энэхүү “Нууцлалын бодлого”-оор зохицуулаагүй харилцааг “Монгол улсын хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-аар зохицуулна.

ХОЁР. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, цуглуулах, ашиглах үндсэн бодлого

  1. “Tsakhiur sales” апп нь дараах тохиолдолуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх / мэдээллийг цуглуулна. Үүнд:

    i. Мэдээлэл хариуцагч хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

    ii. “Tsakhiur sales” апп-н тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах системийг хөгжүүлэх, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор хэрэглэгч болон харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

ГУРАВ. Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт

  1. Мэдээлэл хариуцагч “Tsakhiur sales” апп-ын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

    i. Хэрэглэгчийн овог, нэр, банкны дансны дугаар, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг бүхий мэдээллүүд;

    ii. Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;

  2. Мэдээлэл хариуцагч "Tsakhiur sales" апп-н програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:

    i. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, " Tsakhiur sales " апп-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд:

ДӨРӨВ. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа

  1. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно. Үүнд:

    i. Захиалгатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;

    ii. Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;

    iii. "Tsakhiur sales" апп-н мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах, түүнд холбогдох тест хийх;

    iv. "Tsakhiur sales" апп-д програм хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;

    v. "Tsakhiur sales"апп-д нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;

    vi. Техникийн засвар хийх үед;

    vii. "Tsakhiur sales"апп-д хэрэглэгчийн судалгаа ба хяналтад зориулж нийт хэрэглэгч, захиалагч нараас судалгааны мэдээлэл цуглуулах г.м

    viii. Хэрэглэгчид шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар:

  2. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг "Tsakhiur sales" апп-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.

  3. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд "Tsakhiur sales"апп-д бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.

  4. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

  5. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

  6. Бид өөрсдийн үйлчилгээг сайжруулах зорилгоор "Tsakhiur sales" апп-н лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.

ТАВ. Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

  1. Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.

  2. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 6.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.

ЗУРГАА. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт

  1. Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.

  2. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн имэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.

НАЙМ. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт

  1. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр “Tsakhiur sales” апп дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.

  2. Хэрэглэгчийг борлуулалт хийгдэх үед хүчинтэй байсан "Нууцлалын бодлого" борлуулалтыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх "Нууцлалын бодлого"-г бараа бүтээгдэхүүнийг хүргэх хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.